Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Баруун бүсийн театруудад жүжгийн хур буух нь
УДЭТ-ынхан 40-өөд хүний бүрэлдэхүүнтэйгээр ирэх сарын 7-нд орон нутгийн үзэгчдэдээ уран бүтээлээ хүргэхээр аян замдаа  гарах гэж байна. Энэ удаа баруун бүсийн Говь-Алтай, Баян-Өлгий, Өвөрхангай, Баянхонгор, Ховд аймгаар явах аж. УДЭТ нь хөдөө, орон нутгийн үзэгчдэдээ зориулж Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Д.Мэндсайханы “Ээжээ”, Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” зэрэг жүжгээ тоглох бөгөөд хүүхэд багачууддаа зориулан С.Мехалковын “Бардам туулай” жүжгээр бэлэг барих юм. Аялан тоглолтын бригадын бүрэлдэхүүнийг ардын жүжигчин Г.Мягмарнаран ахлах бөгөөд ардын жүжигчин П.Цэрэндавга, гавьяат жүжигчин Г.Равдан, С.Сарантуяа, СТА Ч.Түвшин, Э.Батхүү, Б.Отгонбат, Б.Эрдэнэцэцэг, Б.Нармандах, Д.Ганцэцэг, Ц.Баясгалан, Г.Амгаланбаатар нараас гадна залуу уран бүтээлчид багтжээ.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан