Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
МОНГОЛ УЛСЫГ ӨЧИГДӨР СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРГАЖЭЭ

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага буюу ФАТФ, түүний бүс нутаг хариуцсан байгууллага болох Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүлгээс 2019 оны 9-р сард манай орныг “саарал жагсаалт”-д оруулсан билээ. Өнгөрсөн хугацаанд ФАТФ-аас Монгол Улс тус байгууллагатай тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан, 3 үүрэг даалгаврыг хангалттай биелүүлсэн байдаг. Тэгвэл “Саарал жагсаалт”-аас гарсан гэх баярт мэдээг өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав” хэмээн мэдээлэв.

Монгол Улс бүхий л шатандаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд онцгойлон ач холбогдол өгч, төрийн байгууллагууд нягт хамтран ажилласны үр дүн ийнхүү гарч байна.

Монгол Улс өгөгдсөн үүрэг даалгаврыг 7 сарын хугацаанд биелүүллээ.  Өмнө нь манай улс 2011 онд “саарал жагсаалт”-д орж байсан бөгөөд даалгавраа 32 сарын хугацаанд биелүүлж байсан байна. Дэлхийн бусад орнууд энэхүү жагсаалтаас гарахад дунджаар 3.5 жил зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Бид тавдугаар сарын 11-нд ФАТФ-тай онлайн уулзалт хийсэн. Тэр үеэр биднийг өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн гэдгийг урьдчилан мэдэгдсэн” хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярьж байсан удаатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10