Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна

 Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуусан “Ажлын хэсэг” Орхон аймагт ажиллаж байна.

   Ажлын хэсэгт ЭМЯ, ОБЕГ,  МХЕГ, ХӨСҮТ,  ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын холбогдох мэргэжилтнүүд багтаж  “Коронавируст халдварын цар тахлын үеийн орон нутгийн штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх” сэдэвт сургалтыг энэ сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

Аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх багийн гишүүдийг чадавхжуулах онол, дадлага хосолсон сургалтад аймгийн ЗДТГ, ОБГ, ЭМГ, Цагдаагийн газар, МХГ зэрэг холбогдох байгууллагуудын 100 гаруй алба хаагч оролцож, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл, бэлэн байдлаа хангах мэргэжлийн ур чадвараа дээшлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10