Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Тээвэрлэлт хийж байгаа жолооч нар Шадар сайдад тусгаарлалтын хоногийг бууруулж өгөх санал тавьжээ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа. "Гашуун сухайт" хилийн боомтод ажиллаж байгаа нүүрс тээвэр, жолооч нарын өмнө тулгамддаг асуудлуудтай танилцлаа.

Засгийн газраас "КОВИД-19" цар тахлын үед эдийн засгийг тогтвортой хадгалах чиглэлд голлон анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмыг 8 дугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Гашуун Сухайт хилийн боомтоор 1100 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна.
10 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар 129 аж ахуйн нэгжийн 3700 гаруй тээврийн хэрэгсэл улс хооронд буюу богинын тээвэрлэлт хийж байна.

Гашуунсухайт боомтоор өнөөгийн байдлаар өдөрт дунджаар бараа материалын 20-30, нүүрс тээврийн 1000-1300 хэрэгсэл, Оюутолгой ХХК-ын 40-80 тээврийн хэрэгсэл, гарч, орж байна.

Мөн тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг 7-14 хоногт тогтмол шинжилгээнд хамруулж байгаа юм. Тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын зарим төлөөлөл тусгаарлалтын хоногийг бууруулж өгөх саналыг ч Шадар сайдад тавьсан.

Ханбогд сумын нутаг дэвсгэрт Гашуунсухайтын хилийн боомтоос 8.4 км-т байрлах 2500 хүнд даацын машины “Тайван зогсоол” үйлчилгээний цогцолборыг барьж байгуулах төслийн ажлыг “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2018 оноос эхлүүлэн ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл 90 орчим хувийн гүйцэтгэлтэй гэдгийг компанийн төлөөлөл танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

 

 

2 Сэтгэгдэл
yun tusgaarlaltiin honog bagasgah
busdiinhaa ayulgui baidald anhaarlaa handuulj surmaar yum daa
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10