Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейн барилга угсралтын ажил 45 хувьтай байна


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн ажил байдалтай танилцах үеэрээ Хэрлэн сумын гуравдугаар багт барьж буй Орон нутаг судлах музейн барилгын явцтай танилцлаа.
Өнгөрсөн оны зургаадугаар сард Ерөнхий сайд тус аймагт ажиллахдаа уг музейн шавыг нь тавьж байсан юм. Өнөөдрийн байдлаар барилгын суурь, каркас цутгалт, гадна инженерийн шугам сүлжээний ажил бүрэн дуусжээ. Гадна өрлөг, дотор сантехник зэргийн явц 45 хувьтай байгаа бөгөөд 12 дугаар сард ашиглалтад оруулах тухай гүйцэтгэгч “Монкон констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батбаяр танилцуулав.


Энэ үеэр Соёлын сайд С.Чулууны баталсан Музейн үзүүллэгийн үндсэн чиглэл, баримт бичгийг Соёлын дэд сайд М.Батбаяр Хэнтий аймгийн музейн захирал Н.Нямсүрэнд гардуулан өгсөн юм.
Соёлын дэд сайд М.Батбаяр Хэнтий аймгийн Соёл, урлагийн байгууллагын удирдлагууд, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид, МҮЭ-ийн салбар хороо, уран зургийн галарей зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцан, санал солилцлоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10