Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
ШАДАР САЙД ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАВ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Өмнөговь, Дундговь аймагт ажиллах үеэр орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагч, улсын байцаагчидтай уулзалт хийж, хяналт шалгалт, үйл ажиллагаатай танилцав.

Тэрээр мэргэжлийн хяналтын байгууллагын хүний нөөцийн бодлого тогтвортой, мэргэшсэн байх, улсын байцаагчийг мэргэшүүлэх, нийгмийн асуудалд анхаарахыг онцлоод нийт албан хаагчдад ажлын сахилга хариуцлагыг сайжруулж, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг орон нутагт төгөлдөржүүлэхийг үүрэг болголоо. Мөн тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МХЕГ-ын дарга Т.Гантулга, дэд дарга Д.Энхсайхан, УОК-ын Шуурхай штабын Нарийн бичгийн дарга Т.Мөнхдорж, Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх С.Янжинсүрэн, Шадар сайдын Зөвлөх О.Мөнхдалай нар ажиллав.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

1 Сэтгэгдэл
сайн цэгцлэх хэрэгтэй
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10