Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Онцгой нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад орон сууцны батламж гардууллаа.

Дэлхий даяар хурдацтай дэгдэж буй Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн эрсдэлт нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт хамрагдах эрхийг баталгаажуулах Батламжийг гардууллаа.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг Улсын онцгой комиссоос Нийслэлийн орон сууцны корпорацид албан ёсоор нэр нь очсон төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад орон сууцыг сонгон авах боломжийг олгож байгаа, ингэхдээ орон сууцаар хангах хөтөлбөрт хамрагдаж байгаа тухай батламжийг үндэслэж байгаа нь энэ юм.

Энэ хөтөлбөрийн онцлог нь:

1.    Иргэний орлогыг нь тодорхойлж, орлогод нь нийцсэн орон сууцыг жилийн 6 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатайгаар олгож байгаа;

2.    Иргэнд 100 сая хүртэлх төгрөгийн зээлийг тухайн өрхийн орлого болон сонгон авсан байрны үнийн дүнд нь нийцүүлэн олгох болно;

3.    Хэрэв иргэн 15 жилийн хугацаанд ногдох  өөрийн боломжит орлогын дүндээ багтсан орон сууц сонгон авбал урьдчилгаа төлбөр төлөх шаардлагагүй давуу талтай юм.

Одоогоор нийт 700 гаруй төрийн албан хаагч уг хөтөлбөрт хамрагдаад байна. Өнөөдөр таван байгууллагын 28 албан хаагч орон сууцны батламжаа гардан авлаа.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10