Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа Монгол Улс анхны ITMO-г олон улсад шилжүүлэх үйл явцыг эхлүүллээ Тэтгэвэр тогтоолгох тухай болон "Найрамдал" зусланд бүртгүүлэх зөвлөгөөг төв талбайд өгч байна Төв аймагт Төрийн далбаа мандуулах ёслол боллоо Баяр наадмын бэлтгэл ажил 70 хувьтай үргэлжилж байна “UNLOCK THE MONGOLIAN ECONOMY” ХУРАЛДААНЫ ҮЕЭР 545 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, САНАМЖ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
АН 10 аймагт олонхийн санал авчээ

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч (ИХТ)-ийг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр (10.15) болж, урьдчилсан байдлаар дүнгээ танилцуулаад байна.  АН Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл зэрэг 10 аймагт олонхийн төлөөлөл болжээ.  Харин нийслэлд  МАН олонх боллоо.  Өөрөөр хэлбэл, эрх барьж буй МАН-д орон нутгийн иргэд эргэлзэж эхэлснийг харуулав. 

Улсын хэмжээнд орон нутгийн сонгуулийн 8169 суудлын төлөө 17161 нэр дэвшигч зургаан нам, нэг эвслээс өрсөлдлөө. Сонгуульд нийт 16 тэрбум төгрөг зарцуулсан юм.

Мөн энэ удаагийн сонгууль хамгийн бохир болж, өндөрлөлөө. Мөнгө тараасан, хүний амь эрсэдсэн, санал тоолох хар машиныг хакердах яриаг нэр дэвшигч өрнүүлсэн, сонгогч саналаа хоёр дахь удаагаа өгөх гэж байгаад баригдсан, бөглөсөн саналын хуудсыг сонгогчдод өгсөн гээд тоочвол эрүүгийн шинжтэй гэмт хэрэг олноор үйлдэгдлээ.

Цагдаагийн байгууллагад Сонгуулийн хууль зөрчсөн тухай нийт 369 гомдол мэдээлэл ирсний 23-ыг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн бол мөн найман хэргийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, шалгаж байна. Харин 331 гомдол мэдээлэлд Зөрчлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.  

1 Сэтгэгдэл
Аймгийн хуучин удирдлагуудыг магтах, шинээр тавигдсаныг нь матах гэсэн санаагүй."Алдыг нь аваад дэлмийг нь", "гарман дээр унаж яваа морио сольдоггүй"-гэсэн ардын мэргэн үг ар араасаа урсаад нөгөө талаар хүн чанар дотроос зулгаагаад нэг л биш.Энэ сонгуулиуд ямар муухай тeхнологитой болоо бэ...??!!Боловсрол мэдлэг, чадалтай хүнд цалин өг,ёс зүйтэй хүнд албан тушаал өг ч гэдэг.Боролдой хэмээх Мягмар гуайн хэлснээр одооны залуус өөрийгөө голохоо байж.Би нэр дэвшиж ялаад тамга атгасан эрх мэдэлтэй дарга болно гэж сэрүүн зүүдлэгчид маш олноор төрөх боллоо. Тэдэнд улс төрийн бяд,ноён нуруу байна уу?! Д.Мөнхсайхан гэгчийн удирдсан цөөн хоногт орон нутгийн сонгуульд МАН хэрхэн оролцов,үр дүнг нь хар даа.Энэ намын тогоонд олон жил чанагдаж сайн мууг их л үзлээ. Намын дарга хэмээх бацаан сонгосон тойрогтоо далаараа тавиулж,авдөг шороодон бусдын нүдийг хужирлан, харах юмтай-хариад ярих юмтай гэгч боллоо.Ийм болчимгүй цүнх баригчдаар 90 орчим мянган иргэдийн эрх ашгийг хамгаалуулмааргүй байнаа эрхэмүүд ээ.Тоглоом тоотойн дээр...Аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон түшээд нэгийг бодож,хоёрыг тунгаагаарай. Дээрээс нь өндөр албаныханы заавар жолоодлого нэмэргүй шүү.
Хамгийн их уншсан