Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Ойрын гурван жилд төсвийн алдагдал 10 их наяд төгрөгт хүрэхээр байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж Монгол Улсын 2021 оны төсвийн асуудлаар дараах байр суурийг илэрхийлэв. Үүнд,

-Төсвийн зарлагын бодлогыг эргэн харах шаардлагатай гэж үзлээ.  Учир нь энэ оны төсөв 13 их наяд 872 тэрбум байсан бол ирэх оны төсөвт бараг 14 их наяд төгрөгийн төсвийн зарлага байхаар оруулж ирсэн нь дөрвөн жилийн өмнөхөөс даруй хоёр дахин их хэмжээнд төсвийн зарлагыг тэлсэн байна. Мөн сонгуулийн өмнөх жилүүдэд төсвийн зарлага огцом нэмэгддэг нь   асуудал дагуулж байна.

-2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд байхаар төлөвлөсөн нь 2020-2023 оны хооронд Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байна.

-Засгийн газрын өр 7 тэрбум 891 сая ам.долларт хүрсэн. Тиймээс  ядаж  төсвийн алдагдлыг өр хэлбэрээр үлдээж нэмэгдүүлэхгүй  байж энэ алдаагаа засах ёстой гэж үзлээ.

-Халамжийн бодлого хэтэрхий хавтгайрч хяналтаа алдсан байна. Өнөөдрийн байдлаар манай улс 2.6 сая хүнд 73 төрлийн нэг их наяд 653 сая төгрөгийн халамж өгч байна. Энэ асуудалд мэргэжлийн байгууллагуудын хүрээнд сайтар судлаж, зөв шийдвэрлэхгүй бол халамжийн бодлого “Ядуурлаас аврах биш ядуурал уруу түлхэх” бодлого болоод байгаад бүлгийн зүгээс дүгнэлтэд тусгахаар ажиллаж байна. Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн төсөвт ул суурьтай хандах, тэвчиж болох, хойшлуулж болох зардлуудыг гаргаж эрэмбэлэх, төсвийг тэлэх бус эдийн засгийг тэлэх чиглэлд бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, ЖДҮ эрхлэгчдээ дэмжих бодлогод түлхүү анхаарах шаардлагатай байгаа талаар хэлэлцэв. 

   Мөн хурлаар  Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10