Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Бэлэн мөнгө тараах бус ажил хийх, бизнес эрхлэх боломжийг олгосноор ядуурлыг ялна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд олон улсын санхүүгийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж хамтарч ажилладаг. Энэ уламжлалаар өнөөдөр Дэлхийн банкныхантай уулзалт хийлээ. Тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев  болон ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану нартай Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ийн дэд дарга С.Одонтуяа,  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нар уулзав. Уулзалт УИХ-аар 2021 оны төсөв, мөнгөний бодлогыг ид хэлэлцэж байгаа хариуцлагатай үед  болсноороо онцлог байв.

Дэлхийн банкныхан Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн талаар өөрсдийн гаргасан саналаа танилцуулж, харилцан ярилцав. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев: “Монгол Улсад уул уурхай эрчимтэй хөгжиж байна. Гэвч ядуурал төдийлөн буурахгүй байгаа нь Засгийн газраас авч хэрэгжүүлж  байгаа арга хэмжээ оновчтой бус байна. Дэлхийн ямар ч улс бэлэн  мөнгө тарааж ядуурлыг шийдэж байгаагүй. Харин төрөөс ажлын байрыг шинээр бий болгох, иргэдэд бизнес эрхлэх боломжийг олгоход анхаарах ёстой” гэсэн юм. Мөн Ковид-19 цар тахалтай холбоотой их хэмжээний төсвийн зардал гарч төсвийн алдагдал ДНБ-ний 12 хувьд хүрсэн, Монгол Улсын гадаад өрийн хэмжээ бага дунд орлоготой дэлхийн улс орнуудын дунд өндөр байгаа талаар талууд харилцан санал солилцов.

Уулзалтын үеэр УИХ-ийн дэд дарга С.Одонтуяа, Дэлхийн банк Монгол улсад байнга тусалж, олон төрлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, мөн цар тахлын хүнд үед санхүүгийн өгөөмөр дэмжлэг үзүүлсэнд Монголын ард түмнийг төлөөлөн талархаж буйгаа илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10