Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
ДЭД САЙД Б. МӨНХЖИН НҮБ-ЫН 75 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ҮГ ХЭЛЭВ

НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалт  Нью-Йорк хотноо 10 дугаар сарын 26-нд болов. Монгол улсыг төлөөлж Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үг хэллээ. Тэрээр үгийнхээ эхэнд хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн хөнөөлт дайны дараа байгуулагдсан НҮБ нь олон талт хамтын ажиллагааны хүчирхэг тавцан болж төлөвшсөн ба 75 жилийн өмнө баталсан НҮБ-ын Дүрэм эдүгээ ч олон улсын эрх зүйн гол баримт бичиг хэвээр байгааг цохон тэмдэглэв. Тэрээр Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлүүд, КОВИД-19 цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, түүний сөрөг нөлөөллийг бууруулахын нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав.

Уулзалтад нийт 180 гаруй улсын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчид оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, КОВИД-19 цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал, зөрчилдөөн мөргөлдөөн, үл итгэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах зэрэг өргөн хүрээний асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Дашрамд дурдахад 10 дугаар сарын 27-нд Монгол Улс НҮБ-д элссэний 59 жилийн ой тохиож байгаа бөгөөд НҮБ-ын гишүүнчлэл нь манай улсад тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангаж, олон улсын нэр хүнд, байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ, НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах, тусламж дэмжлэгийг нь авах өргөн боломжийг нээж өгсөн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10