Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ЕКАТЕРИНБУРГ ХОТНОО АЖИЛЛАВ

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Екатеринбург хотноо Свердловск мужийн Амбан захирагч Евгений Владимирович Куйвашев-тэй уулзав. Уулзалтад мужийн Олон улсын болон гадаад эдийн засгийн харилцааны сайд В.В.Козлов, ОХУ-ын Гадаад хэргийн яамны  Екатеринбург хот дахь төлөөлөгч А.В.Харлов, Уралын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч А.А.Беседин болон ЭСЯ-ны төлөөлөл болон Екатеринбург хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул В.А.Воротников нар байлцав.

Уулзалтын хүрээнд Элчин сайд Д.Даваа Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаа, хамтын ажиллагааг соёл, хүмүүнлэг, эдийн засгийн бүхий л салбарт бодитоор хөгжүүлэхэд Монгол Улсын ОХУ-ын бүс нутаг, орон нутгийн засаг захиргаатай хийж буй хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглэж, Свердловск мужтай энэхүү харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар санал солилцож, 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн харилцан айлчлал, хамтарсан үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг зохион байгуулах боломжийг бүхий л талаар дэмжин ажиллахаар тохирсон байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10