Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
У.Хүрэлсүх: Бурхан Халдун хайрхан нь эх түүхийн голомт, ариун дагшин шүтээн ашдын заяат нутаг юм

Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уулыг тахих тахилга 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын нэр бүхий гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд зэрэг байгууллагын төлөөлөл, Хэнтий аймгийн удирдлага, иргэд оролцов.

“Монгол туургатны эх түүхийн голомт нутаг Бурхан Халдун хайрхан нь их эзэн Чингис хааны намтар цадигийг хадгалсан, эх түүхийн голомт, ариун дагшин шүтээн ашдын заяат нутаг юм. Өвгөдөөс өвлүүлсэн өлгий нутаг, өв соёл, билэг оюуныг үеэс үед дархлан тэтгэж, уламжлан баяжуулж явах учиртай” гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв.

1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул болгосон бөгөөд 2013 онд Засгийн газар Үндэсний бахархалт хайрханаар зарласан юм. Мөн 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар бүртгэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10