Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Нийслэлийн үе үеийн удирдлага “Мэлхий хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр нийслэл хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлийн үе үеийн удирдлага, иргэд “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залдаг уламжлалтай билээ.

Тэртээ 381 жилийн өмнө буюу 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьжээ. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож “Хүн чулуун хөшөө”-гөөр шав тавьсан түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын “Мэлхийт” хөшөөг босгож, нийслэлийн ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

“Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож байгаа нийслэлийн төр захиргааны байгууллагын алба хаагчид болон нийслэлчүүддээ 381 жилийн ойн баярыг хүргэе. Бидэнд шийдлээ хүлээсэн олон асуудал байгаа, эдгээр асуудлыг шат дараатай шийдэж, Улаанбаатар хотынхоо хөгжлийг шинэ шатанд гаргахын төлөө ажиллана” гэдгийг онцлон хэллээ.
Мөн энэ өдөр нийслэлийн үе үеийн удирдлага, иргэд олон нийт Монгол улсын төрийн далбаа, нийслэлийн тугийг мандуулан, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.
 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10