Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЦОГЦ СУРГАЛТЫГ СҮХБААТАРТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг томилгоожуулах, бүрэлдэхүүнийг чадавхжуулах” цогц сургалтыг Сүхбаатар аймагт зохион байгууллаа.

Сүхбаатар аймгийн хувьд хилийн бичигтийн боомтоор газрын тос, нүүрс, жоншны экспорт хийгдэж, жолооч нар тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа учраас халдварын эрсдэлийн үнэлгээгээр тус аймаг нь өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа юм.

Хоёр өдрийн онол, дадлага хосолсон сургалтад аймгийн ЗДТГ, МХГ, ОБГ, ЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд, холбогдох 150 гаруй ажилтан, алба хаагч болон 13 сумын Онцгой комиссын 50 орчим алба хаагч цахимаар хамрагдлаа.

Цар тахлын үеийн байнгын бэлэн байдлыг хангуулах, салбар хоорондын хамтын ажиллагаа, үүрэг оролцоог сайжруулах зорилготой ажлын хэсэгт УОК-ын Шуурхай штаб, ОБЕГ, ЗХЖШ, МХЕГ, ХӨСҮТ, JCI Монгол байгууллага, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд багтан ажиллалаа.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10