Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
ЭЛЧИН САЙД Т.ЖАНАБАЗАР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Эстони Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Кершти Калиулайдад Итгэмжлэх жуух бичгээ барив.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Жанабазар Ерөнхийлөгч Кершти Калиулайдад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, түүнийг Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов. 2021 онд тохиох Монгол-Эстонийн дипломат харилцааны 30 жилийн ойг хоёр тал хамтын ашиг сонирхол хийгээд өөрсдийн харилцан давуу талаа түшиглэн харилцаагаа хөгжүүлэх чухал түлхэц болгож, тодорхой арга хэмжээ хамтран зохион байгуулах талаар ярилцав.

Элчин Сайд Т.Жанабазар Эстони Улсад ажиллах үеэрээ Эстони, Монголын парламентын бүлгийн дарга ноён Кайдо Хоовелсон болон  бүлгийн гишүүд, Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн захирал хататай Селиа Кунингас, Мэдээлэл, соёлын хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал хатагтай Аари Леммик нартай уулзаж хоёр орны парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх,  улс төрийн яриа хэлцээний механизмыг  сэргээх, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн Эстонийн цахим засаглалын Академи болон гадаад орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хэрэгжүүлдэг төр, хувийн хамтарсан “Эстони Энтерпрайз”-ын удирдлагуудтай  уулзаж, цахим засаглалын чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах, цөөн оюутан сургах боломжийг судлах, 2021 онд Таллин хотноо болох Эстони-Азийн бизнесийн олон улсын бага хуралд монголын талыг оролцуулж хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг дэмжин хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан