Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
“Ну погоди”-ийн чоно хүүхдэд муугаар нөлөөлөх үү

ОХУ-д есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх “Хүүхдийг эрүүл мэнд хөгжилд нь муугаар нөлөөлөх мэдээллээс хамгаалах тухай” хуулиар тайз дэлгэцийн бүтээлд тамхи, согтууруулах ундаа хэрэгэж байгаа дүрс, үйл явдалтай бол хүүхдэд үзүүлэх, өдрийн цагаар гаргахыг  хориглож байгаа. Гэтэл зөвлөлт, оросын үе үеийн хүүхдүүдийн шүтэн бишэрч алгасалгүй үздэг чоно туулай хоёрын “Ну погоди” хүүхэлдэйн кинон дээр чоно тамхи татаж, “Гена матар” киноны матар гаанс зуудаг нь яах вэ гэдэг асуудал урлагийнхны сэтгэлийг түгшээж байна. Хуулиар бол  ийм хортой зуршил гаргаж байгаа кинонуудыг 18-аас дээш насныханд зориулж шөнийн 23 цагаас хойш гаргах болж байгаа юм. Үүнээс үүдээд урлагийнхан энэ хуулийг  ихээхэн шүүмжилж байна. Сэтгэлзүйч Елена Баканова гэхэд л “Хүүхэд өөрийнхөө амьдарч байгаа орчныхоо талаар яаж ойлголт авах юм бол. Хүүхэд чинь үүнийг мэдэж байх хэрэгтэй шүү дээ. Ертөнц өөрөө төгс биш болохоор хүүхэд сайн мууг үзэж мэдэж, ялгаж салгаж байх ёстой” гэж байна. ОХУ-ын ерөнхий зөвлөх эмч Геннадий Онищенко “Ну погоди” киноны тамхи татаж байгаа чоно чинь хүүхдийн сэтгэхүйд ямар ч муу нөлөөлөл үзүүлэхгүй” гэж байна. 

Москва хотын хүүхдийн ерөнхий сэтгэлзүйч Анна Портнова “Чоно бол хүүхэлдэйн киноны сөрөг дүр. Тийм ч болохоороо тэр тамхи татаж, танхайрч байгаа. Энэ бол хүүхдэд харин ч ингэж болохгүй юм байна гэдгийг хэлж байгаа болохоор үүнийг хаах  нь утгагүй. Мэдээж сайн талын баатар нь тамхи татаж байвал болохгүй л дээ” гэсэн байна.
Энэ бүхнээс харахад нэг бол оросын хууль тогтоогчид энэ хуулиа эргэн харж өөрчлөх, эсвэл хүүхэд багачууд дуртай хүүхэлдэйн киногоо үзэж чадахгүйд хүрэх нь ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан