Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР “БАЯНБУЛАГ”, “ОЛДОХЫН ХҮРЭН БОР” ОМГИЙГ БАТЛАВ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Баянхонгор аймгийн Баянбулаг суманд өсгөн үржүүлж байгаа мах бүдүүвтэр ноосны “Баянбулаг” хонины омог, Дундговь аймгийн Хулд суманд үржүүлж буй мах ноосны чиглэлийн “Олдохын хүрэн бор” тэмээний омгийг баталлаа. “Баянбулаг” омог нь тал хээрийн бүсийн уур амьсгалд дасан зохицсон ашиг шим өндөр, жингийн алдагдал бага, зүс жигд омог хэмээн судалгаа шинжилгээг хийсэн албаныхан онцолж байв. Энэ цөм сүрэг үндсэн ашиг шим нь ноос, бусад омгийн хониноос тослог бага, чийг өндөр, уургын агууламж ойролцоо махны гарцтай юм. “Олдохын хүрэн бор” омог нь мах, ноос, сүүний ашиг шим өндөртэй. Энэхүү тэмээ тус бүрийн махны ашиг шим Монгол үүлдрийн тэмээнээс 68.8-163.8 кг-аар илүү байгаа юм. Тэмээний амьдын жингийн нэмэгдлээс малчдын олж буй нэмэлт орлого толгой тутамд 67.3 мянган төгрөг байна гэж Ажлын хэсгийн тайланд онцолжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10