Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Ардчилсан намын бүлэг төсвийн төслийг эргүүлэн татахыг шаардлаа

Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2021 оны төсвийн төсөлд хийсэн санал дүгнэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат танилцууллаа.  Ардчилсан намын бүлгээс дараах таван шаардлагыг тавьж байна. Мөн энэхүү төслөө эргүүлэн татаж, сайжруулан дахин өргөн барих  шаардлагатай гэж үзэв.  

1. Үндэсний Аудитын газраас төсвийн орлого бүрдэх хүндрэлтэй, гадаад өр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа өнөө цагт  тэвчиж болох зардлуудыг 20 хүртэл хувиар бууруулах шаардлагатай гэж дүгнэсэн. Харин бид энэ зардлыг 40 хувьд хүргэх боломж байгаа гэж үзэж байна. Төсвийн байгууллагын аливаа сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг эрс багасгах, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулах замаар зардлыг эрс бууруулах бүрэн боломж байна.

2. Хөрөнгө оруулалтыг  ач холбогдлоор нь эрэмбэлж үзэхэд 149 төслийг нэг жил царцаахад 405 тэрбум 464 сая төгрөг хэмнэж болохоор байна. Нэмээд уул уурхайгаас төсөвт ордог орлогын 20 хувийг Жижиг Дунд Үйлдвэрлэлийг дэмжих санд төвлөрүүлэх бүрэн боломжтой. Энэ хоёр хэмнэлтээс гэхэд нэг их наяд төгрөгийг импортыг орлох, ажлын байр нэмэгдүүлж буй аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжиж болохоор байна.

3. Төрийн албан тушаалын хийдлийг арилгах, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор төрийн албыг цомхтгох, ялангуяа дэд сайд, агентлагийн дэд дарга, газрын дарга зэрэг удирдах албан тушаалын давхардлыг арилгах нь эдийн засаг хямарсан энэ үед зайлшгүй хийх ёстой арга хэмжээ юм.

4. Монгол улсын хэмжээнд 32 их наяд төгрөгийн хөрөнгөтэй олон зуун төрийн өмчит компаниуд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын үр өгөөж багатай, ашиггүй ажиллаж байна. Төрийн өмчит компаниудын үр дүнтэй удирдлагыг тогтолцоог эрс сайжруулж, хувьчлалыг хойш тавилгүй эхлүүлэх хэрэгтэй байна.

5. Улсын төсөв дарга, гишүүд, сайд нарын сонгуульд ялах хэрэгсэл огт биш. Харин улс орныг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдэх ёстой юм.  Монгол улсын 100 орчим сумдад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт тавиагүй мөртөө нэг сумын багт хоёр жил дараалан 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан