Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
МОНГОЛ, ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН МОНГОЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар удирдан явууллаа. Энэ үеэр комиссын хуралдааны бэлтгэлийг эрчимжүүлэх, хуралдааны үеэр манай талаас дэвшүүлэх санал, илэрхийлэх байр суурийг хэлэлцлээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс нь Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг гол механизм билээ.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хоёр жилд тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн Комиссын 16 дугаар хуралдаан Монгол Улсад болох ээлжтэй байсан хэдий ч “КОВИД-19” цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаан нь манай улсад Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсаны дараа болж буйгаагаараа онцлог юм.

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны явцад гарсан ололт амжилтыг дүгнэх, ойрын хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх гол зорилт, томоохон арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, өндөр дээд түвшний айлчлалын үеэр тохирсон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх тохиролцоо, хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний явцыг түргэтгэхэд ач холбогдолтой юм.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10