Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
ЗГ: Хот хооронд хүнсний тээврийн автомашинаас бусад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хийгдэхгүй

Шинэ коронавируст цар тахлын тархалтыг дотооддоо хумихтай холбоотой цаг үеийн шуурхай арга хэмжээ авах асуудлын талаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагт УОК хуралдаж, орон даяар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр санал гаргасныг Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хурлаараа авч хэлэлцэн эцэслэн шийдвэрлэв.

Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гаргав.

Өнөөдөр хийсэн мэргэжлийн байгууллагуудын эрсдлийн  хамтарсан үнэлгээгээр КОВИД 19 халдвар Монгол Улсын хүн амын дунд тархах эрсдэл “Маш өндөр-5” гэж үнэлэгджээ. Иймд халдварын тархалтыг хязгаарлах, хавьтлыг бүрэн тогтоох, хянах, улсын хэмжээнд тархахаас сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу  дэглэмийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Ингэснээр төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, тухайн байгууллагууд дотоод зохион байгууллалтын дагуу нэн шаардлагатай үүрэг гүйцэтгэх ажилчдаа ээлжээр ажиллуулах, банк, эрчим хүч, дулааны цахилгаан станц, эмнэлэг, эмийн сан, ус хангамжийн газрууд, хүнсний зах, дэлгүүр, шатахуун түгээх станц, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад албан байгууллагууд ажиллахгүй. Хувийн аж ахуй нэгжүүд, ард иргэд гамшгаас хамгаалах хууль, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дагаж мөрдөх үүрэг хүлээж байна. Хот хооронд хүнсний тээврийн автомашинаас бусад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хийгдэхгүй. Улаанбаатар хотод нийтийн тээвэр өглөө оройд ажил эхлэх, тарах цагуудад богино цагаар үйлчилнэ. 

Коронавирусын халдвар авсан иргэн, түүний гэр бүлийн гурван гишүүн халдвар авсан нь тогтоогдоод байна. Мөн тэдгээрийн ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авчээ. Тэдний шинжилгээний хариу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагт гарах аж. Мөн дам хавьтлын хүмүүсийг судлан тогтоож, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. Дээрхи тав хоногийн хугацаанд халдвар авсан тухайн иргэний ойрын болон дам хавьталын 3500 орчим хүнд шинжилгээ тандалт судалгааг бүрэн хийж, хариу арга хэмжээг авч, тархалтыг бүрэн хянаж чадна хэмээн УОК тооцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан