Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Өнөөдөр БНХАУ-ын 33 иргэнийг албадан гаргалаа

Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг он гарсаар албадан гаргасан.

Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 2 улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын 33 иргэнийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр (2020.11.12) зохион байгууллаа.

Эдгээр иргэд нь шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан (5), визийн хугацаа хэтрүүлсэн (3), оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн (7), эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн (6), ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан (12) зэрэг зөрчил гаргасны улмаас албадан гаргагдаж байна. Тухайлбал, Визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 15-16 жил хууль бусаар амьдарсан 2 иргэн байсан бөгөөд тухайн иргэдийг хяналт шалгалтаар илрүүлж, ийнхүү албадан гаргаж байна.

Дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 12 сая 440 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоолоо.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10