Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Шадар сайд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр төлөвлөсөн гэв

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар МҮХАҮТ болон Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй цахимаар санал солилцлоо.

Цахим уулзалтад МҮХАҮТ-ын удирдлагууд болон Эм, Оёдлын холбоо, Тээвэрлэгчдийн үндэсний холбоо, Хүнс, Барилгачдын холбоо, Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбоо, Сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн холбоо, Тээвэр зуучлалын нэгдсэн холбоо, зарим томоохон аж ахуй нэгж гэх мэт 70 орчим байгууллагын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ.

Улсын онцгой комисс цаашид бизнесийн салбараа дэмжих чиглэлд ямар бодлого, төлөвлөгөөтэй байгааг бизнес эрхлэгчдийн төлөөлөл лавлав. Эмийн холбооноос эмийн импортын нөөц бүрдүүлэлт, татан авалтыг хөндсөн бол Хүнсний бүтээгдэхүүний импортлогчдын холбоо, Тээвэр зуучлалын холбооноос өмнөд болон хойд хилээр бараа бүтээгдэхүүн татах, тээврийн асуудалд анхаарч өгөхийг хүслээ.

Шадар сайд: Бизнесийн “Зөвлөх баг”-ийг байгуулж өгөх саналыг МҮХАҮТ-ын удирдлагууд тавьж, Улсын онцгой комиссоос “Зөвлөх баг”-тай хамтраад ажиллах боломжтой гэдгийг илэрхийллээ.

Цахим уулзалтын дараа Шадар сайд Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийг хуралдуулж, бизнес эрхлэгчдээс ирүүлсэн зарим асуудалд анхаарч ажиллахыг ЗТХ-ийн сайд Халтар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон бусад холбогдох хүмүүст үүрэг, чиглэл болголоо.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос нөхцөл байдалтайгаа уялдуулан эдийн засгаа дэмжих зорилгоор бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгаа гэдгээ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хэллээ.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

1 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан