Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Канадын ГХ-ийн сайд Ковид-19-ыг хяналтдаа байлгаж, хүний амь эрсдээгүй байгаад баяр хүргэв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Канад Улсын Гадаад хэргийн сайд Франсуа Филипп Шомпань нар 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр утсаар ярьж, хоёр талын харилцаа, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Н.Энхтайван Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, Канадын Засгийн газар Ковид-19 цар тахлын халдвартай тэмцэх, вакцин гаргах, вакцины тэгш хүртээмжийг бий болгох зэрэг асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд манлайлж ажиллаж байгаад баяр хүргэж, хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн Канадад аж төрж буй монголчуудад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Ноён Франсуа Шомпань Канад Улс нь Монголын уул уурхайн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагч болсондоо баяртай байгааг тэмдэглэж, Ковид-19 цар тахлыг хяналтдаа байлгаж, хүний амь эрсдээгүй байгаад баяр хүргэв.

Сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ийнхүү өргөн хүрээнд хөгжиж ирснийг тэмдэглэж, цаашид ололт амжилтаа улам бататган бэхжүүлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа нотлов.

 

2 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
canada-iin ard anglichuud nariivchilbal hatan haanii ger buliin erh ashig baigaa oyu tolgoig hovh sorohiin toloo tolgoigoo gashilgaj baigaa lalaruuddaa
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10