Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Нийслэлийн 2021 оны төсвийг баталлаа

Өнөөдрийн нийслэлийн ИТХ-ын ээлжит хурлаар нийслэлийн 2021 оны төсвийг баталлаа.  Төсвийн төсөлд нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналууд, хурлын ажлын хороодоос гарсан саналуудыг тусгалаа.  Тухайлбал, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэгт 103 тэрбум төгрөг, сайжруулсан түлшний түгээлт, борлуулалт, хяналт шалгалтын төсөвт 30.2 тэрбум төгрөг, бичил бизнесийг дэмжих 5.5 тэрбум төгрөг зэргийг тусгажээ.  Хуралдааны үеэр нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс цар тахлын үед жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй гэдгийг хэлж байлаа.

Нийслэл хот 2021 онд улсын төсөвт 420 тэрбум 788 сая төгрөгийг төвлөрүүлнэ

Нийслэлийн 2021 оны төсвийг 819 тэрбум 926 сая төгрөг байхаар баталлаа. Үүнд төсвийн орлого 791 тэрбум 748 сая, тусламжийн орлог 28 тэрбум төгрөг бол хотын төсвийн нийт урсгал зардал 365 тэрбум төгрөг, харьяалах төсөв байгууллагын өөрийн орлого 13 тэрбум төгрөгөөр баталсан юм. Харин хотын шуудын 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 546 тэрбум төгрөг байхаар баталлаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж нийслэлийн 2021 оны төсвийг батлахдаа урсгал зардал, тэвчиж болох зардлуудаа танасан юм.  Нийслэл хот 2021 онд улсын төсөвт 420 тэрбум 788 сая төгрөгийг төвлөрүүлнэ. Хуралдааныг хааж  нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  “Өнөөдөр бид нар хөгжлийн бодлогын таван жилийн дунд хугацааны анхны төлөвлөгөөг баталлаа. Ингэснээр нийслэл хотыг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөтэй боллоо. Өнөөдрийн хуралдаанаар баталсан бодлогын баримт бичигт тусгасан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийслэлийн удирдлага та бүхэн тус тусын эрхэлсэн асуудал, чиг үүргийнхээ хүрээнд ажилдаа хариуцлагатай хандаж, зүтгэлтэй, сэтгэлтэй ажиллахын хүсье.  Мөн нийслэл, дүүргийн ИТХ, төлөөлөгчид, Ажлын алба, ЗДТГ, хороодын нийтийн хуралтай ажлаа уялдуулах чиглэлээр нягт хамтран ажиллахыг уриалж байна гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

1 Сэтгэгдэл
Хотын төсвийг танаж хэмнэлт гаргах хэрэгтэй.Сумьяабазар хөлдүү минь юун олон орлогчтой юм бэ.Долгорсүрэнгийх гэх бас нэг цаддаггүй бүлэглэл гарч ирж байх шив.Хотын дарга хийчихээр өөр арай олигтой хүн алга уу.МАН ынхан шат шатандаа дураараа загнаад ард түмнийг дорд үзэх боллоо.МАН ыхан та нартай тооцоо хийх өдөр холгүй байгаа шүү.
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10