Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Тусгаарлан ажиглах 35 байранд 1169 иргэн байна


Тусгаарлан ажиглах 35 байранд 1169 иргэн байнаЭрүүл мэндийн яамны хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр холбогдох мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 тусгаарлан ажиглах байрыг ашиглаж байгаагаас нийслэлд 17 байр нь бий.  Эдгээр байруудад нийт 1,169 иргэн байна.

Гэрийн ажиглалтад өнөөдрийн байдлаар 228 иргэн бий. Гэрийн ажиглалтын хугацаа нь дуусаад хэвийн байдалд шилжсэн 10,148 иргэн байгаа.  

Мөн өнөөдрөөс иргэдийг татан авах ажил эхэллээ. Өөрөөр хэлбэл  Франкфуртаас эхлэн татан авах ажлыг зохион байгуулж байна. Бэлтгэл ажлыг холбогдох ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ сардаа багтаад дөрвөн удаагийн нислэг үйлдэнэ. 700 гаруй иргэн Монгол Улсдаа ирнэ. Хуваарийг нь гаргаж, баталсан бөгөөд иргэд тусгаарлалтад 14 хоног байхаар тооцсон гэв. 

Мөн зэрэг бууруулаа гээд хариуцлага сулрах асуудал байхгүй. Зэрэг буурсан гээд амны хаалтаа авч хаяад, олон нийтийн газар бөөгнөрөөд байж болохгүй. Тайвшрах цаг хараахан болоогүй. ААН-үүдэд халдвар хамгааллын дэглэм сахих түр журмыг хүргүүлсэн тул журмын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэйг мэдээллийн төгсгөлд тэрээр анхааруулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Сөүл-Уб ийн нислэгийн тоогоо нэмээчээ. Хамгийн олон хүн ХҮСЭЛТЭЭ өгчихөөд хүлээж байхад 12 сард ганц онгоц явуулаад арай юмаа нээрээ
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10