Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
ОХУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ОРЛОГЧ САЙД И.В.МОРГУЛОВ ЭЛЧИН САЙД Д.ДАВААГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

 Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов  хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ жил хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргасан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ” хүчин төгөлдөр болсоныг онцлон тэмдэглэв. Мөн энэ онд дэлхий дахинд цар тахлын дэгдэлт намжихгүй байгаа амаргүй энэ нөхцөлд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалыг амжилттай зохион байгуулж,  хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажилласныг дурьдаж ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн төсөл бодитоор урагшилж байгааг сайшаан тэмдэглэв.

Мөн 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хоёр талын өндөр түвшний харилцан  айлчлал, хамтарсан олон арга хэмжээг зохион байгуулах, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт шинэ агуулгаар баяжуулах бодит арга хэмжээнд онцгой ач холбогдол өгч цаашид илүү анхаарч ажиллахаар санал нэгдэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10