Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна

Ардчилсан намын X их хурал маргааш эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр 12:00 цагаас эхлэн Үндэсний бодлогын хорооны хурал цахимаар хуралдаж байна.

Тус хурлаар намын их хурлаар хэлэлцэх “Үндсэн дүрмийн өөрчлөлтийн  асуудал”-ыг голлон хэлэлцэх юм.

Хурлын нээж АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан “Бид Үндсэн дүрмийн өөрчлөх, эсэх асуудлаар намын нийт гишүүдээс санал авсан. Нийт гишүүдээсээ 80-90 хувь нь намын дүрмийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс дүрмийг өөрчлөх ажлын хэсгийг 44 хүний бүрэлдэхүүнтэй журмын дагуу боловсруулж, намын удирдлагад гардуулсан. Тиймээс ҮБХ-ны хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна” гэсэн юм.

Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл ҮБХ-ны гишүүдэд дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэрхэн боловсруулсан, өөрчлөгдсөн заалтуудын дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ цаг мөчид хурлын дэгийн дагуу ҮБХ-ны гишүүд асуулт асууж, саналаа хэлж, бүлэг тус бүрээр заалтуудыг хэлэлцэн хурал үргэлжилж байна гэж АН-аас мэдээллээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10