Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Хатуу хөл хорионд шилжсэн 14 хоногт дараах 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй

Улсын онцгой комисс Улаанбаатарт тогтоосон Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг нэг шат ахиулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, 14 хоног хатуу хөл хориог тогтоох саналыг өнөөдрийн хурлаараа гаргасан. Энэхүү саналыг нь Засгийн газраас дэмжиж Улаанбаатар хотод 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл  14 хоног хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргалаа.

Бүх нийтийн бэлэн байдлын 14 хоногийн хугацаанд дараахь 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй аж.

  1. Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
  2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа түгээлт, тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түлшний хангамж, түгээлт
  4. Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  5. Улсын онц чухал стратегийн ач холбогдол бүхий объектын байгууллагын үйл ажиллагаа, хүч хэрэгслийн хангамж тээвэрлэлт
  6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  7. Усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
  8. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  9. Банкны үйл ажиллагаа
  10.  Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн үйл ажиллагаа 
  11.  Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа
  12.   Хууль тогтоох байгууллага, шүүх,  өмгөөлөл, нотириат
  13.  Төрийн захиргааны байгууллагуудын ажилчдын 10-15 хувь
  14.  Хүүхэд хамгааллын байгууллагууд
  15.  Буян, оршуулгын үйл ажиллагаа 

Харин бусад байгууллагын үйл ажиллагааг дээрх хугацаанд бүрээн зогсооно хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10