Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Монгол, Хятадын харилцааны хөгжлийн явцыг дүгнэж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болов

Монгол, Хятадын ГХЯ-дын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу улс төрийн газрууд хоорондын зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулж, монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, Хятадын талаас ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жянь нар тус тус ахлан оролцов.

Талууд зөвлөлдөх уулзалтаар Монгол, Хятадын харилцааны 2020 оны хөгжлийн явцыг дүгнэж, ирэх онд зохион байгуулах томоохон арга хэмжээ, харилцааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрэв.

Хоёр улс “Ковид-19 цар” тахлын амаргүй нөхцөл байдалд ч харилцааны идэвхтэй хандлагыг хадгалж, өндөр дээд түвшний харилцан айлчлал, хамтын ажиллагааны голлох механизмуудын уулзалтыг зохион байгуулж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг богино хугацаанд сэргээж,  цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэх чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Ирэх онд  өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн зэрэгцээ “Ногоон гарц”-ын түр журмыг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэх замаар томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцыг түргэтгэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцов.

 Эх сурвалж:ГХЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10