Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх үйл ажиллагаа эхэллээ

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

АТГ-аас мэдүүлэг гаргагчдын 2020 оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг  meduuleg.iaac.mn цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхэллээ.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу 1,769 салбар байгууллагын албан тушаалтнууд 2020 оны ХАСХОМ-ээ шинэчлэн гаргаж бүртгүүлэх юм. Энэ онд Соёлын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Үндэсний геологийн алба, Биеийн тамир, спортын улсын хороо, Төрийн тусгай хамгаалалтын газар, Соёл, урлагийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг яам, агентлаг шинээр байгуулагдсан нь мэдүүлэг гаргагчдын тоонд өөрчлөлт орохоор байна.

Монгол Улсад бий болсон коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үеийн нөхцөл байдалтай уялдуулан албан тушаалтнаас 2020 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааны бэлтгэлийг хангах чиглэлээр АТГ-аас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий  албан тушаалтнуудыг хамруулан сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Энэ хугацаанд тус газраас төрийн байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10