Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавдугаар сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ 98 ХУВИЙГ ДОТООДООС ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 93 сая ам.доллараар "ДЦС-IV" төрийн өмчит хувьцаат компанийн дөрвөн турбингенераторыг өргөтгөж Төвийн бүсийн эрчим хүчний системд холболоо.  Ингэснээр манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчний импортыг хоёр дахин бууруулж, хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. 89 МВт-аар өргөтгөсөн нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадал гэсэн үг юм.

Өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Засгийн газрын тогтоолын дагуу айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл төр хариуцах болсон. Цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг найдвартай хангах, өвлийн оргил ачааллыг даван гарахад энэ өргөтгөл чухал хувь нэмэр оруулна гэдгийг тэрээр тэмдэглэж, гүйцэтгэгч компаниудад талархал илэрхийлэв. Мөн ойрын гурван жилд Тавантолгой, Чойбалсан, Амгалангийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барьж, өргөтгөхөөр зорьж байгааг хэлэв.

Энэ сарын 13-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлана. Тавантолгойн цахилгаан станцын зураг төслийн ажил эхэлсэн тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тодотгов. Цахилгаан станцын өргөтгөлийг "ДЦС-IV" болон ОХУ-ын "Уралын турбин завод" компанийн инженер, техникийн ажилчид хамтран хийлээ. Туслан гүйцэтгэгчээр "Ган цагаан өргөө", "Морьтон", "ББЗБ", "Эрчим сервис", СММ", "Монкран консалтинг", "Бестпрайс", "Ханжинбулаг", "Шинэ эхлэл төсөөлөл", "Ди Ти Юу" компани ажиллажээ. "ДЦС-IV" компани Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг үйлдвэрлэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

1 Сэтгэгдэл
Сайн байнаа.Одоо ойрын үед 100 хувь хангадаг болох талаар шамдан ажиллахыг хүсье.Монгол хүн хүсвэл бүгдийг чадна шүү.
Хамгийн их уншсан