Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
 "Хар жагсаалт"-аас Монгол Улсыг хассан тогтоол ирэх сараас мөрдөгдөнө

Европын Холбооны албан ёсны сэтгүүлийн өнөөдрийн дугаарт мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын жагсаалтаас буюу “Хар жагсаалт”-аас Монгол Улсыг хассан Европын Комиссын тогтоолыг нийтэлсэн байна.

Энэхүү сэтгүүлд нийтэлснээс 20 хоногийн дараа буюу 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс шийдвэрийг дагаж мөрдөнө гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. 

Эргэн сануулахад ФАТФ-аас 2019 оны 10 дугаар сард Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой стратегийн дутагдалтай (саарал жагсаалт) улс гэж тодорхойлсон. Монгол Улс стратегийн дутагдалтай байдлаа арилгахын тулд ФАТФ-тай хамтран үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна.

Европын комиссоос Монгол Улсын дээрх асуудал болон холбогдох бусад мэдээллийг ФАТФ-аас хүлээн авч үнэлгээнд ашигласан байна. Монгол Улс мөнгө угаах,  терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой тогтолцоогоо бэхжүүлэх алхам хийж байгаа боловч дараах асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй гэж Европын комисс дүгнэсэн байна. Үүнд:

  • Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч (СББМҮҮ)-дийг хянах, тэдгээрт мониторинг хийх чиг үүрэг бүхий байгууллагуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн ойлголт дутмаг, мөн түүнчлэн тэдгээр байгууллагууд, ялангуяа үнэт металл болон үнэт чулуу арилжаалагчдад хяналт тавих байгууллагуудын эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлж байгаа байдал нь хангалтгүй;
  • Тодорхойлогдсон эрсдэлүүдийг агуулж байгаа мөнгө угаах үйлдлийн янз бүрийн хэлбэрүүдийг мөрдөх, яллах үйл ажиллагааг идэвхжүүлсэн гэдгээ тодорхой нотлон харуулах шаардлага байгаа;
  • Санхүүгийн институциуд болон СББМҮҮ-дийн комплаенсын хяналт хангалтгүй.

     

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10