Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
ХНХЯ, Азийн хөгжлийн банктай хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтарч ажиллана

Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн түнш байж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжин ажилласаар ирсэн. АХБ нь Үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөх томилолтын хүрээнд 2021 оны 1 дүгээр сарын 18-наас 29-ний өдрүүдэд зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж, тус банкны 2021-2024 онд манай улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг зөвшилцөхөөр холбогдох салбарын яам агентлагуудын төлөөлөлтэй уулзаж байгаа.

Үүний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран болон холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй цахимаар уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, хэрэгжилтийн талаар талууд харилцан мэдээлэл солилцсон юм.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Засгийн газраас хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулаад энэ хүрээнд яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хууль эрхзүйн шинэчлэлүүдийг онцлон танилцуулав.

Уулзалтын төгсгөлд талууд иргэдэд халамж хүртээхээс илүүтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн оновчтой, үр ашигтай бодлогыг хэрэгжүүлэх, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлжсөн асрамжийн төв байгуулах, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх асуудлыг мэргэжлийн боловсролын салбартай уялдуулан хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах, цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар болов. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10