Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална “Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо 11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРЭЭС ХУЛГАЙЛАГДАЖ, ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ЧУЛУУЖСАН ОЛДВОРЫГ ЭГҮҮЛЭН АВЛАА
"Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь" төслийн Удирдах хорооны хуралдаан боллоо

Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн эхний шат 2017-2020 оны 3 дугаар улирал хүртэлх хугацаанд хэрэгжиж дууссан. Төслийн 2 дугаар үе шатанд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг бэхжүүлэх замаар жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилгын хүрээнд 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд 2020 оны 10 дугаар сард нээлтээ хийж, төслийн Удирдах хороо шинээр байгуулагдсан.

Өнөөдөр төслийн Удирдах хорооны анхдугаар хуралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикавагийн хамт Удирдах хороог даргалан зохион байгууллаа.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэрэг, Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн дэд сайд, төслийн хэрэгжүүлэгч байгууллага болох Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албаны удирдлагууд оролцлоо.

Энэхүү хуралдаанаар төслийн 2020 оны 4 дүгээр улирлын төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав.

Төслийн удирдах хорооны дарга А.Ариунзаяа энэ үеэр Нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн тулд хамтдаа нөлөөллийн ажлыг маш сайн хийх ёстойг онцлон, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг холбогдох байгууллагуудад уриаллаа.

ХНХЯ-наас төслийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хамтарсан багийн хөтөлбөрийг шинэчлэх, сургагч багш нарын сургалтыг зохион байгуулах, Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны чанарыг шалгах үзүүлэлт, түүнийг ашиглах зааврыг боловсруулах, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээний бүртгэл, мэдээллийг цахимжуулах томоохон зорилтын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх нийгмийн ажил, үйлчилгээний бүртгэлийн нэгдсэн программ, иргэд, олон нийтэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгөх, хэрэглэгчийн программ гэсэн хэсэг бүхий www.etuslamj.mn мэдээллийн системийн хөгжүүлэлтийг хийж байна. Систем хөгжүүлэлтийн хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрууд, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй 676 Хамтарсан багийг холбох, бусад мэдээллийн сан тухайлбал, Хүүхдийн тусламжийн 108 утас, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн 102 тусгай дугаартай холбох ажлуудыг хийх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан