Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг сонгохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар (2021.01.29) Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг өөрөө томилно гэж заасан. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар томилогдох гэж байгаа. Иймд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхланг тус Байнгын хорооны даргаас чөлөөлж, дараагийн Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг яаралтай хэлэлцэх хуультай гэв.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Байнгын хорооны дарга сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Төсвийн байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувиар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10