Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:Төрд иргэний амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөөний уулзалтаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхантай хийв. Тэрээр уулзалтынхаа эхэнд тус салбарт баримтлах өөрийн Засгийн газрын бодлогыг үндсэн 6 чиглэлээр явуулах тухайгаа товч танилцуулж, илтгэл тавьсан.

Илтгэлдээ ‘’Шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийнэ. Хийхдээ өмнөх засгийн газруудын сайн, жишээ бодлогуудыг үргэлжлүүлж авч явна. Үүний нэг том зорилт нь цахим шилжилт хийх явдал. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэдээ стресс бухимдалгүйгээр өглөө сэрдэг, үндэстнээрээ эрт босож гүйдэг,эрүүл мэнддээ анхаардаг,  гар утаснаасаа төрийн үйлчилгээгээ авчихдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг болгох ёстой. Энэ бол та бидний үүрэг’’ хэмээн онцолсон.

Энэхүү уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүд, болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ, зэрэг төрийн өмчит компани үйлдвэрийн газрууд, үүрэн холбооны аж ахуй нэгжүүд, үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй стартап компаниудын удирдлага төлөөлөл гээд 40 гаруй хүн оролцсон.

Тус салбарын хувийн хэвшлийн төлөөлөл болсон залуус санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байв. Тэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангах тал дээр бодит үр дүн хомс байсаар ирснийг онцлов. Мөн төртэй хамтарч ажиллахад дамжлага, хүнд сурталтай, үр дүн, орлого ашиг багатай байдаг нь салбарын хэмжээний хөгжлийн чөдөр тушаа болсоор ирсэн гэх хатуухан шүүмжлэлийг ч хэлж байлаа. Харин одоо мэдээлэл, технологийн асуудал хариуцсан яамтай болж, бодлогоор дэмжлэг үзүүлэхээ Ерөнхий сайд биечлэн мэдэгдэж, биднийг сонсож байгаа нь ирээдүйд итгэл төрүүлж байна гэлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10