Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Танилц:Ирэх сард төлөвлөгдсөн нислэгүүд

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурлаар эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаан татах, ингэхдээ сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.

Мөн нислэгийн тасалбарын үнийг хөнгөлөх зохицуулалт хийх, тусгаарлах байрны нөхцөл, үйлчилгээг харгалзан гурван ангилалд хувааж, иргэд өөрсдөө байраа сонгодог байх боломж бүрдүүлнэ. Цаашид тусгаарлалтын хоногийг багасгаж, гэрт тусгаарлаж цахимаар хянах тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзсэн билээ.

Тэгвэл “Эх орондоо ирэх хүсэлт гаргасан 9143 иргэнээс яаралтай ирэх хүсэлтэй байгаагаа судалгаагаар илэрхийлсэн 2700 орчим иргэн байна. Үүний 50-60 хувь нь БНСУ-д байгаа тул ирэх сард тус улс руу 6, Япон руу 3, Европ руу 2, Казакстан руу 1 нийт 12 удаагийн нислэг үйлдэж, нислэгийн тоог 3 дахин нэмэгдүүлж байна. 4 дүгээр сард мөн адил 12-14 удаагийн нислэгээр иргэдээ татан авна” хэмээн Гадаад хэргийн сайд мэдэгдсэн билээ. Энэ удаад ирэх сард хийхээр төлөвлөсөн нислэгийн хуваарийг танилцуулж байна.

Хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх хүрээнд ГХЯ-наас тавьсан саналын дагуу тусгаарлах хоногийн тоог бууруулж 10 хоног болгосон байна. Иргэд эх орондоо ирэхээс өмнө PCR шинжилгээ өгнө. Ирээд зочид буудалд 10 хоног тусгаарлагдахдаа 2, 8 дахь өдрүүдэд давтан шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд гэртээ гарахаар зохицууллаа. Нийт 14 хоног тусгаарлагдах шаардлагын хүрээнд үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлан ажиглана. Тусгаарлах хоногийг багасгаснаар 3, 4 дүгээр сард 22 нислэг үйлдэх боломжтой боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10