Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ВАКЦИН АВАХАД АНУ-ААС ДЭМЖЛЭГ ХҮСЭВ

Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улам бататган шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа тэмдэглэв. 2020 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа сэргээсэн, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад америкийн талаас үзүүлсэн дэмжлэг зэргийг онцлов. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Хоёрдахь Компакт гэрээг хүчин төгөлдөр болгох бэлтгэл ажил урагштай байгааг хэлэв. "Ковид-19" цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцуулж, "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд Файзер вакцин авахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Түүнчлэн боловсролын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, энэ хүрээнд англи хэлийг хоёрдогч хэл болгох зорилт тавьснаа дурдан, хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэв.  

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Элчин сайд М.Клечески баяр хүргэж амжилт хүслээ. АНУ-ын шинэ Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж байгаа стратегийн түншлэлийн харилцаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдгийг нотлов. Талууд улс төр, эдийн засаг, батлан хамгаалах салбар болон бүс нутаг, олон улсын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10