Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Прокурор Ш.Нямдорж: Ерөнхий прокурор Сингапурын Дээд шүүхэд төлөөлөх эрх өгсөн

УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сингапур улсын шүүхэд болж өнгөрчээ.

Яагаад энэ шүүх хурал болсон, ямар учиртай гэхээр манай талаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Оюутолгой” нийлж, одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд, Чён Чү Ёон, Ким Хак Сёон нарыг “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” төслөөр гэрээ байгуулж, нууцаар ашиг олсон байж болзошгүй асуудлаар шүүхэд хандсан юм.

Одоогоор хичнээн төгрөгийн хохирол учруулсан гэх мэт гэм хорын асуудал яригдаж эхлээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн явц эхлэхээс өмнө Сү.Батболд нарын хариуцагчид Монгол Улсын прокурор гадаад улсад Монгол Улсыг төлөөлөх эрхгүй гэж шүүхэд хандсанаар дээрх урьдчилсан хэлэлцүүлэг болж өнгөрчээ.

Гэвч, шүүх хариуцагч талын нэхэмжлэлийг хангаагүй бөгөөд нэхэмжлэх эрхтэй гэж үзсэнээр Сү.Батболд нарт холбогдох дараа, дараагийн шүүх хурал удахгүй товлогдох бололтой байна.

Олон нийтэд нээлттэй тавигдсан тус улсын шүүхийн хэлэлцүүлгээс харвал:

Сү.Батболд нарын өмгөөлөгчийн зүгээс Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтын үйлчлэл нь зөвхөн Монгол Улс дахь шүүхийн явцаар хязгаарлагдана гэсэн байр суурийг илэрхийлжээ. Гэвч, шүүгчийн зүгээс Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл нь шүүхийн явц зөвхөн Монгол Улсад үйлчилнэ гэсэн утга агуулаагүй бөгөөд Монгол Улсын нийтийн ашиг сонирхол нь газарзүйн хилээр л хязгаарлагдана гэсэн агуулгаар уг хуулийг тайлбарлах боломжгүй байна гэж үзжээ.

Мөн Сингапурын Дээд шүүхийн шүүгчийн дүгнэлтэд Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн гэрчийн мэдүүлэгт Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 20.4 дугаар заалтуудын дагуу Нийслэлийн Прокурорын газар нь төр, нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж буй бол төрийн байгууллагын хүсэлтгүйгээр маргаан үүсгэх эрхтэй” хэмээн тайлбарласан талаар дурджээ.

Сингапурын шүүхийн эх сурвалж: Үзэх

2 Сэтгэгдэл
ЭНЭ ХАР ЛУЙВАРЧИНГ ЭГҮҮЛЭН ТАТАЖ ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ ГИШҮҮНЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ ЗЭРЭГ СОНГОЦГООЁ,..................ЯАСАН ХАНАДАГГҮЙ ХАР ШУНАЛТАН БЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ
Даанч их шунасан юм.Одоо нүглийн уут нь эрх биш дүүрсэн байлгүй дээ Сүг.Батболдын.Нэг авилгачны худгайлж луйвардсан нь ийм байгаа юм чинь,бүх авилгачдынхыг тооцвол толгойд багтахгүй юм байна л даа.Сүг.Батболд тал тал руу үсчээд урьд нь амар тайван хулгай хийгээд дасчихсан болохоор нэлээд цочирдож байнаа даа.
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10