Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтын явцтай танилцлаа

Монгол Улсад “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалт 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн. Улсын онцгой комисс 14 хоног тандалт, судалгаа хийсний дараа дархлаажуулалтыг эрчимжүүлж өдөрт 15-20 мянган хүнийг хамруулахаар шийдвэрлэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж дархлаажуулалтын явцтай танилцлаа. Хуваарийн дагуу өнөөдрөөс Улаанбаатар цахилгаан түгээх, Тохижилт үйлчилгээний компани, Цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид хамрагдаж байна. Иргэдийн орох, гарах урсгал тусдаа, яаралтай үед ажиллах эмнэлгийн тусламжийн баг бэлэн, дархлаажуулалт хийлгэсэн иргэнд сөрөг нөлөө илэрвэл эмчилгээ үзүүлэх өрөөг бэлджээ.  

Вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог учир иргэд заавал хоёр тун тариулах ёстой. Дүүрэг бүрт 10-15, нийслэлийн хэмжээнд 85 цэг ажиллахаас өнөөдөр 44 нь ажиллаж байна. Үлдэх  40 гаруй цэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж маргаашаас иргэдийг хүлээн авахаар болсон тухай Улсын онцгой комиссын дарга хэллээ.  Маргааш худалдаа, үйлчилгээний салбарынхан, 03 дугаар сарын 11-нээс боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид гэх мэтээр  төлөвлөгөөний дагуу хамруулах юм.

Улсын онцгой комисс долоодугаар сард багтаан нийт хүн амын 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулалтад хамруулж дуусгахаар төлөвлөөд байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10