Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
С.Амарсайхан: Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрт нь тусгаарлана

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Эрүүл мэндийн яаманд ажиллаж, өгсөн үүрэг, даалгаврынхаа биелэлтийг шалгав.

Халдварын тархалт, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан хийж байгаа ажил, тусгаарлах байр, эмнэлгийн орны ачаалал, дархлаажуулалтын явцын талаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагын удирдлагууд танилцууллаа.

Эмчлүүлж байгаа 1,100 гаруй хүний 90 орчим хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа учир гэрээр эмчлэх боломжтой гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл үзсэн байна. Энэ дагуу хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэдийг нэн даруй гэрт нь тусгаарлаж эхлэхийг Шадар сайд үүрэг болгов.

Иргэдэд тухайн дүүрэг, хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаа, СӨХ-ийн ажилчид хяналт тавина. Өрхийн эмнэлгийн ажилчид болон явуулын баг эмчилгээ, оношилгоог хариуцах юм. Цаашид шаардлагатай гэж үзвэл спортын төвүүдэд ор дэлгэж, резидент эмч нарыг дайчилна. Шадар сайдын Ажлын алба.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10