Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО ЗГ:Стратегийн ач холбогдолтой орд дахь төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хэлэлцэж байна
Гамшгийн үеийн дэглэмийг удаа дараа зөрчсөн ААН-үүдэд хатуу хариуцлага тооцохыг даалгав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж, халдварын голомтыг хумих ажлын хүрээнд эрчимжүүлэх шаардлагатай хэд хэдэн чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Ковид-19” халдварын нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцын талаар мэдээллээд, цаашид салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, мэдээллийн нэгдсэн цахим системд нэгдэж, чадварлаг хүний нөөцтэй болох зорилт тавин ажиллаж буйг Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх зорилтод ажилд хяналт тавин, үр дүнтэй хэрэгжүүлж, улмаар цар тахлын амаргүй цаг үед ч ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй цөөхөн байгууллагын нэг гэдгийг Шадар сайд уулзалтын эхэнд онцлов.

Мэргэжлийн хяналт шалгалтын бие даасан, хараат бус, хөндлөнгийн нэгдсэн тогтолцоог хэвээр хадгалах, бэхжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байна. Өнөөгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийг эхлүүлэн урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, тандалт судалгаа хийх зэрэг хяналт шалгалтын олон арга, хэлбэрийг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, зарим хяналтын салбар, чиг үүргийг буцаан нэгтгэж нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, байгууллагын нийгмийн үнэлэмж, улсын байцаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг эрс сайжруулах зэрэг олон жил шийдлээ хүлээсэн асуудлуудыг зоригтой хэрэгжүүлэх ёстой гэж Шадар сайд хэлэв.

Тэрээр санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг хяналтын нэгдсэн тогтолцоонд буцаан нэгтгэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх болно хэмээгээд төрийн хяналт шалгалтыг шат шатанд, хууль журмын хүрээнд, нугалаагүй, өндөр хариуцлагатай, хатуу зохион байгуулалттайгаар бүх шатанд, бүх хүчээ дайчлан ажиллах шаардлагатай гэв. Ковидын цар тахлын улбар шар түвшинд шилжсэн хүнд цаг үед эдийн засаг нь сэргэж буй аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтад оруулахгүй, зөвлөн туслаж ажиллахыг Шадар сайд анхааруулаад, гэхдээ илт хууль бус үйлдэл гаргасан, гамшгийн үеийн дэглэмийг удаа дараа зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцох, олон нийтэд мэдээллэхийг даалгав. Мэргэжлийн хяналтын олон арван шударга зарчимч байцаагчдын хажуугаар тэдний үйл хэргийг нь харлуулж байгаа албан тушаалтнуудтай хариуцлага тооцож ажиллах хэрэгтэй. Ялагуяа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгодог, ААН-үүдийг дарамталж, үндэслэлгүйгээр үйл ажиллагаа нь зогсоодог, хааж боодог, авлига нэхдэг албан тушаалтнуудтай эвлэрэхгүй гэдгийг Шадар сайд онцоллоо.

Уулзалтын үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Архангай, Булган, Өмнөговь, Хөвсгөл, Төв аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөллүүдтэй цахимаар холбогдог цаг үеийн мэдээлэл авч, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг нь сонслоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан