Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Хятадын брэнд хөөсөн баячууд Монголд саатжээ
Саяхан Хятадын хэсэг баячууд Монголд нисдэг тэргээр ирж, тансаг жуулчны баазад үйлчлүүлж байгаад явжээ. Тэд “Louis Vuitton” брэндийн дэлгүүрийн шугамаар ирсэн аж. “Louis Vuitton” –ий Хятад дахь салбар өөрийн хамгийн үнэ цэнэтэй, байнгын 10 үйлчлүүлэгчээ урамшуулах зорилгоор тэднийг Монголд аялуулсан нь энэ гэнэ. Тэднийг нисдэг тэргээр авчирч, дээд зэрэглэлийн жуулчны баазад амраан, тэмээн поло үзүүлж сонирхуулжээ. Францын энэ тансаг брэнд үйлдвэрлэгч компани энэ мэтчилэн үнэнч хэрэглэгчдээ урамшуулах төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна хэмээн мэдэгдсэн байна.
Ер нь, сүүлийн жилүүдэд Хятадад брэндийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж, тансаг брэндийн дэлгүүрүүд шил дараалан нэрийн дэлгүүрээ нээх болсон. Тэд Хятадын брэнд хөөсөн баячуудыг өөртөө татахын тулд “Louis Vuitton” шиг янз бүрийн урамшууллын арга хэмжээ зохион байгуулдаг болжээ. Тухайлбал, “Burberry”-гийн Бээжин дэх салбар топ үйлчлүүлэгчдээ Шанхай руу авч явж, алдарт зурагчин Марио Тестиногийн үзэсгэлэнг үзүүлэх аялал зохион байгуулж. “Christian Dior” ч Хятадын хэрэглэгчдээ энэ намар Парисын загварын долоо хоног үзэх аялалд урьсан байна. Энэ мэтчилэн дэлхийн нэртэй брэндүүд Хятадын хэрэглэгчдийг онилж, тэдний жил ирэх тусам нэмэгдсээр байгаа мөнгөн орлогоос хуваалцахыг хүсч байна. “Giorgio Armani” гэхэд одоо Хятадын эх газарт байгаа 289 дэлгүүр дээрээ нэмээд 100 салбар нээх төлөвлөгөөтэй байгаагаа саяхан мэдэгдсэн бол “Hugo Boss” ирэх гурван жилийн дотор энд мөн 100 салбартай болох аж. Тэд дахин давтагдашгүй, онцгой үйлчилгээгээр хэрэглэгчийг татахыг тулд үйлчлүүлэгч өөрөө загвар дизайнаа гарган, цорын ганц хувь хийлгэх боломжийг ч олгодог болсон байна.
Саяхан Хятадын хэсэг баячууд Монголд нисдэг тэргээр ирж, тансаг жуулчны баазад үйлчлүүлж байгаад явжээ. Тэд “Louis Vuitton” брэндийн дэлгүүрийн шугамаар ирсэн аж. “Louis Vuitton” –ий Хятад дахь салбар өөрийн хамгийн үнэ цэнэтэй, байнгын 10 үйлчлүүлэгчээ урамшуулах зорилгоор тэднийг Монголд аялуулсан нь энэ гэнэ. Тэднийг нисдэг тэргээр авчирч, дээд зэрэглэлийн жуулчны баазад амраан, тэмээн поло үзүүлж сонирхуулжээ. Францын энэ тансаг брэнд үйлдвэрлэгч компани энэ мэтчилэн үнэнч хэрэглэгчдээ урамшуулах төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулна хэмээн мэдэгдсэн байна. Ер нь, сүүлийн жилүүдэд Хятадад брэндийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж, тансаг брэндийн дэлгүүрүүд шил дараалан нэрийн дэлгүүрээ нээх болсон. Тэд Хятадын брэнд хөөсөн баячуудыг өөртөө татахын тулд “Louis Vuitton” шиг янз бүрийн урамшууллын арга хэмжээ зохион байгуулдаг болжээ. Тухайлбал, “Burberry”-гийн Бээжин дэх салбар топ үйлчлүүлэгчдээ Шанхай руу авч явж, алдарт зурагчин Марио Тестиногийн үзэсгэлэнг үзүүлэх аялал зохион байгуулж. “Christian Dior” ч Хятадын хэрэглэгчдээ энэ намар Парисын загварын долоо хоног үзэх аялалд урьсан байна. Энэ мэтчилэн дэлхийн нэртэй брэндүүд Хятадын хэрэглэгчдийг онилж, тэдний жил ирэх тусам нэмэгдсээр байгаа мөнгөн орлогоос хуваалцахыг хүсч байна. “Giorgio Armani” гэхэд одоо Хятадын эх газарт байгаа 289 дэлгүүр дээрээ нэмээд 100 салбар нээх төлөвлөгөөтэй байгаагаа саяхан мэдэгдсэн бол “Hugo Boss” ирэх гурван жилийн дотор энд мөн 100 салбартай болох аж. Тэд дахин давтагдашгүй, онцгой үйлчилгээгээр хэрэглэгчийг татахыг тулд үйлчлүүлэгч өөрөө загвар дизайнаа гарган, цорын ганц хувь хийлгэх боломжийг ч олгодог болсон байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл




















