Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
С.Эрдэнэбат: МҮЭ-ийн холбооноос УИХ, ЗГ-т хүргүүлсэн “Шаардлага”-ыг авч хэлэлцэх хүртэл суулт хийх болно

Жанжин Сүхбаатарын талбайд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат суулт хийж байна. Тодруулбал өчигдөр буюу 2021.04.06/-нд МҮЭ-ийн холбоо, салбарын ҮЭ-ийн холбооны удирдлагууд НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зохион байгуулж УИХ, Засгийн газарт “Шаардлага” хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу /2021.04.07/-нд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч хувийн зүгээс Жанжин Сүхбаатарын талбайд НДШ-ийг нэмсэн шийдвэрийг цуцал, Нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог сайжруул, Капитал банкны 234 тэрбум төгрөгийг төлүүл гэсэн шаардлагыг тавьж суулт зарлаад байна.

Энэ тухай МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ “УИХ, Засгийн газарт НДШ-ийн нэмэгдлийг цуцлах, Капитал банкнаас Эрүүл мэндийн даатгалын мөнгийг буцаан төлүүлэх, ЭМД болон ЭМД-ын зөвлөлийн  засаглалыг сайжруулах тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар МҮЭ-ийн холбооны тавьсан шаардлагыг авч хэлэлцэхийг шаардаж өнөөдрөөс эхлэн би хувийн зүгээс суулт хийж байна. Цар тахлын үед олон мянган ҮЭ-ийн гишүүдээ энэхүү суултад оролцуулмааргүй байгаа учраас ганцаараа суулт зарлаж байна. Иймд гишүүд минь талбай дээр ирж болохгүй шүү өвчин зовлонтой үед өөрсдийн эрүүл мэнд аюулгүй байдлаа хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажил хөдөлмөрөө хийгээрэй. МҮЭ-ийн холбоо НДШ-ийг хоёр хувийн нэмэгдүүлэх шийдвэрийн эсрэг сүүлийн жилүүдэд тасралтгүй тэмцэж байгаа. 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдаж зээл авахын тулд даатгал төлөгчдийнхөө цалинд гараа дүрж НД-ын шимтгэлийг нэмэгдүүлсэн.

Цар тахал нүүрлэсэн энэ цаг үед мянга мянган хөдөлмөрчдөд НДШ-ийн хоёр хувийн нэмэгдэл маш хүнд тусч байгаа. МҮЭ-ийн холбооноос 2017 оноос хойш тасралтгүй жил бүр НДШ-ийг нэмэгдлийг цуцлах,  тэтгэврийн шинэчлэл, Кампитал банкны өрийг буцаан төлүүлэх тухай асуудлыг тавьж олон удаа шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан боловч харамсалтай нь УИХ, Засгийн газарт хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж байгаа энэ асуудал чухал биш байгаа бололтой. Үүнээс илүү яаралтай шийдвэрлэх ажил тэдэнд байгаа бололтой. УИХ-ын энэ долоо хоног болон ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад МҮЭ-ийн холбооноос хүргүүлсэн шаардлагын хүрээнд НДШ-ийн хоёр хувь нэмэгдүүлсэн шийдвэрийг хэлэлцэх тухай тусгагдаагүй байна. Үүнийг эсэргүүцэж би хувийн зүгээс суулт хийж байна. Иймд МҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагыг авч хэлэлцэх хүртэл би суултаа зогсоохгүй. Дараагийн тэмцлийн арга хэлбэрээ бодож олсон байгаа” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан