Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Элчин сайд И.К.Азизов Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг сонирхож буйгаа хэлэв

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзав. Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл цар тахлын үед ч эрчимтэй хэрэгжиж буйг талууд тэмдэглэв.

Уулзалтын үеэр ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг ойрын хугацаанд нийлүүлэх асуудлаар хэлэлцэж, санал солилцлоо. Элчин сайд И.К.Азизов" Монгол Улсын Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй зохион байгуулж, вакцины нийлүүлэлтэд ихээхэн ач холбогдол өгч байгаа талаар ОХУ-ын холбогдох албаныханд мэдээлж, байгуулсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд татан авах Монголын талын санал хүсэлтийг уламжлах болно" гэв.

Элчин сайд И.К.Азизов Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг сонирхож байгаагаа хэлээд цаашид зах зээлд нийлүүлэх талаар сонирхов гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Тэр шүлснээс илрүүлдэг оношлуур нь хаа байна аа. Зохион бүтээгдсэн гэж шуугиад л сураг алдарлаа.
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10