Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Гэрээр эмчлэгдэж буй иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авч эмчлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ

УОК-ын арвандөрөвдүгээр хурал өнөөдөр/2021.04.16/ 18:00 цагт цахимаар болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.  

Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг хязгаарлах талаар авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл сонсов. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор  АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”,  Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, коронавируст халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх асуудлыг шийдвэрлэх тухай ЭМ-ийн сайдын саналыг дэмжлээ.

Нийслэлд хүн амын дунд цар тахлын халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн үйлчилгээг өргөтгөх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлынхаа талаар НЭМГ-ын дарга мэдээлэл өглөө. Иргэд, тээврийн  хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй зохицуулалтын талаар НЗД-ын орлогч тайлан тавилаа. Халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж буй учир гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авч эмчлэх нь зүйтэй гэдэгт комиссын гишүүд санал нэгдлээ. Иймд оюутны дотуур байр, сургуулийн байр, спортын заал, зочид буудлуудын орны тоон судалгааг УОК-ын шуурхай штабаас гаргасны дагуу бэлтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орчныг тухай бүрт бүрдүүлэхээр болов.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 16 зүслэгт  компьютер, томографийн аппаратын засвар үйлчилгээг хийж дууссан бөгөөд хэвийн ажиллах болжээ. Вакцин захиалга, татан авалтын талаарх улс орнуудтай хийж буй яриа хэлэлцээрийг эрчимжүүлж байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд дэлгэрэнгүй танилцууллаа.

1 Сэтгэгдэл
1. 28 хоногийн хорио тогтоох 2. Шинэ эмнэлгүүд нээх, барих, хээрийн эмнэлэгүүд байгуулах 3. Цэргийн дэглэмд шилжих. 4. Ковид эмчлэхэд олон хүн дайчлах, тэдгээрийг богино хугацаанд сургах 5. Улс төрчдөөр биш мэргэжлийн хүмүүсээр үйл ажиллагааг удирдуулах 6. Ковид бол дайн, тахал, үхэл!!!! 7. Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах эсвэл цахимаар явуулах
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10