Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Хөл хориог 14 хоногоор сунгах эсэхийг маргааш эцэслэнэ

Засгийн газраас 2021 оны 4 дүгээр сарын 10-наас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Тэгвэл энэ хугацааг дахин сунгах саналыг ЭМЯ УОК-т хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, ЭМЯ болон ХӨСҮТ  дахин 7-14 хоног сунгах санал хүргүүлсэн бөгөөд хөл хорио сунгах эсэх эцсийн шийдвэр гараагүй байгаа юм. Гэхдээ энэхүү саналыг УОК  дэмжихээр болсон албан бус мэдээлэл байна. Учир нь, хөл хорионы үед халдварын тоо өндөр хэвээр, нас баралт ихсэж байгаа учир хатуу хөл хориог дахин сунгах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж буй гэх.

Ямартай ч хөл хорио тогтоох эсэх шийдвэр маргааш гарах юм байна. Тодруулбал, УОК өглөө хуралдсаны дараагаар Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эцсийн шийдвэрийг гаргахаар болсон байна.

Харин дөнгөж сая УОК маргаашнаас эхлэх вакцинжуулалттай холбоотойгоор мэдээлэл өглөө.

Тодруулбал, коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг 2021 оны 4 дүгээр сарын 23 өдрөөс үргэлжлүүлэхээр болсон бөгөөд Улаанбаатар хотод 120 цэгээр 281 баг гаргаж вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна.

2 дахь тунгийн хугацаа нь болсон иргэд болон нэгдүгээр тунд хамрагдаагүй иргэдийг вакцинжуулах бөгөөд таныг хэдний өдөр хаана, аль цэгт вакцинд хамрагдахыг хороо, дүүргээс танд утсаар мэдэгдэж мэдээллийг хүргэх аж.  Хатуу хөл хорионы үед дархлаажуулалтыг зохион байгуулахдаа хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, иргэдийг чирэгдүүлэхгүй ажиллах тал дээр холбогдох байгууллагууд ажиллах юм байна. Ингэхдээ маргаашаас эхлэн өдөртөө 49,000-аас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулахын зэрэгцээ 50-иас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийнхнээ вакцин хамруулах юм байна. Ингээд өдөртөө 60,000 орчим хүнийг вакцинд хамруулна гэлээ. Орон нутагт ч гэсэн вакцинжуулалт эхэлнэ гэв.

Вакцинжуулалтын цэгийн байршлын мэдээллийг та бүхэндээ удахгүй мэдээлэх болно.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10