Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
Түр хорооны хуралдаанаар цаг үеийн асуудлаар Улсын онцгой комиссын мэдээллийг сонслоо

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хорооны өнөөдрийн (2021.04.28) хуралдаан 11 цагт эхэлж, цаг үеийн мэдээлэл сонслоо.
"Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдал"-ын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. 
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 20 дугаар тогтоолоор Хүн амыг вакцинжуулалтад бэлтгэх, гадаад орноос вакцин авахад бэлтгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар арилжааны шугамаар Синофарм вакцин 2,8 сая тун 2021 оны  дөрөвдүгээр сард, Спутник 1 сая тунг тавдугаар сарын эхээр, КОВАКС  хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека вакцин 48 мянган тунг дөрөвдүгээр сард, АстраЗенека, Пфайзер 1 сая 172 мянган тун бүгд 5 сая тунг 2021 оныг дуустал тус тус татан авах ажил төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь хийж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж байна.  
Засгийн газраас БНЭУ,  БНХАУ, БНСУ, Белги, ОХУ-аас дөрвөн төрлийн 1,750,640 тун вакциныг татан авсан бөгөөд насанд хүрсэн нийт 2,067,292 хүн хамруулахаас I тунд 34,2, II тунд 11,6 хувийг хамруулаад байна. Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын I тунд нийслэлд 557,386, орон нутагт 150,452 иргэн, II тунд нийслэлд 232,601 иргэн, орон нутагт 7370 иргэн тус тус хамрагдаж, улсын хэмжээнд вакцинжуулалтын I тунд нийт 707,838 иргэн, II тунд 239,971 иргэн хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртлэх хугацаанд нийт 250 баг, 120 цэг ажиллаж,  өдөрт дунджаар 60 мянган хүнд вакцин хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тавдугаар сарын 08-нд нийслэлийн хүн амыг вакцины I тунд,  зургадугаар сарын 04-нөөс өмнө II тунд хамруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэлдээ онцоллоо. 
Улсын онцгой комиссын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Т.Доржханд, Д.Өнөрболор, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, С.Ганбаатар, Х.Бапелхан, Н.Алтанхуяг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10