Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа
ОХУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ЦАХИМ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Гадаад харилцааны яам, ГХЯ-ны Хөрөнгө оруулалт, судалгааны төв болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ хамтран 5 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсаас ОХУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ОХУ-ын маркетингийн фирмийн төлөөлөлтэй зөвлөлдөх цахим уулзалт зохион байгуулав. Тус уулзалтад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Махны холбоо, дотоодын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Цахим уулзалтаар ОХУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга  зам, мөн тус улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бараа, бүтээгдэхүүн экспортолж байгаа бусад улсын туршлагын талаар талууд мэдээлэл солилцов. Махны экспорттой холбоотой анхаарах асуудал, авах арга хэмжээний талаар ОХУ-ын маркетингийн фирмийн төлөөлөгчийн хийсэн мэдээлэл дотоодын аж ахуйн нэгжүүдэд ач холбогдолтой болов.

ОХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх зорилгоор 2020 оноос Москва дахь ЭСЯ-нд Худалдааны төлөөлөгчийн бүтцийг сэргээсэн ба Владивосток хотод мөн Худалдааны төлөөлөгч ажиллах юм. Худалдааны алдагдлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх, энэ хүрээнд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор экспортын чадамжтай тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10